Дархан-Уул аймагт шинэ ургацын ногоог хүссэн газраа худалдаалах боломжтой
Дархан-Уул аймгийн Онцгой комиссын хуралданаар шинэ ургацын ногоог хүссэн газраа худалдаалах шийдвэр гаргажээ. Тодруубал, тус аймагт шинэ ургацын ногоо, мах, сүү цагаан идээг 11 дүгээр сарын 1 хүртэл хүссэн газраа худалдаалах боломжтой гэнэ. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ногоон байгууламж, нийтийн зам талбайг сүйтгэхгүй, хог тарихгүй байх шаардлагатай аж.

















