Өчигдөр 152 иргэн эрүүлжүүлэгджээ
Энэ сарын 17-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1907 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1530, хулгайтай холбоотой 24, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 104, гэмт хэргийн шинжтэй 84 мэдээлэл бүртгэгдсэн байна.



















