КОВИД-19: Хоногт 7 хүн амиа алдаж, нийт нас баралт 789 боллоо
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргалаа. Энэ өдөр 1 115 шинэ тохиолдол батлагдаж, 40-80 насны 7 хүн нас баржээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 357 нь Улаанбаатарт бол 758 нь орон нутагт бүртгэгджээ.



















