"Дельта хувилбарын тархалтыг тодорхойлох боломжгүй байна"
Шинжилгээ хийгдэж байна. Япон улс руу явуулсан шинжилгээний хариу яагаад хугацаа зарцуулдаг вэ гэвэл шинжилгээ хийгээд гарсан хариуг албан ёсны байгууллагад бүртгүүлж, дугаар авдаг. Үүний дараа зарладаг. Шинжилгээний хариуг албан ёсоор баталгаажуулах, анализ хийхэд хугацаа их зарцуулдаг гэсэн үг. Манай улсын одоогийн нөхцөл байдалд Дельта вирусийг хэрхэн оношилж байна гэхээр PCR-д суурилсан мутаци илрүүлэх аргууд байгаа. Баталгаатай биш ч бидэнд ямар нэгэн байдлаар мэдээлэл өгч байна.



















