Нийслэлээс шинэ нисэх буудал руу буухиа автобус явж эхэллээ
Дэлхийн улс орнуудад нисэх онгоцны буудлаас хот руу, хотоос нисэх буудал руу хүргэх хамгийн аюулгүй, хамгийн найдвартай тээврийн хэрэгслийн нэг бол буухиа автобус юм.
Дэлхийн улс орнуудад нисэх онгоцны буудлаас хот руу, хотоос нисэх буудал руу хүргэх хамгийн аюулгүй, хамгийн найдвартай тээврийн хэрэгслийн нэг бол буухиа автобус юм.
Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Эрхэмсэг ноён Петер Сияяарто 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийнэ.
МҮОХ-ны удирдлагууд Олимпийн тавцанд Монгол улсынхаа нэрийг цуурайтуулсан шинэхэн медальтнууддаа талархал илэрхийлж, цаашдын спортын замнал нь улам их амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөв.
Экспорт, импортын боомтынхоо асуудлыг шийдээгүй байж эдийн засгаа сэргээнэ гэдэг бол ёстой лөөлөө. Зах зээл дээр эргэлдэж байх ёстой мөнгө тэнд гацаж байхад энд мөрөөдөх шаардлагагүй. Эцэст нь дахин давтъя. Замын-Үүдийн нөхцөл сайжраагүй, тэнд очерлосон, дугаарласан хэвээр байгаа. Ариутгалын ганц хаалга авралын гарц биш шүү.
Өнөөдөр Монголын баг тамирчид буудлага, жүдо бөхийн төрөлд нийт 4 тамирчин ур чадвараа сорино.
Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах талаар дараах арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Байт харвааны эрэгтэйчүүдийн Б.Отгонболд Хятадын тамирчинд 4:6 ялагдлаа. Токио хотын Yumenoshima Final Field-д өнөөдөр байт харвааны ганцаарчилсан төрлийн хасагдах шатны харваа эхэллээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон албаны хүмүүс Баянгол дүүргийн 20, Сүхбаатар дүүргийн гурав, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, гүйцэтгэгч байгууллагын хариуцлагагүй байдал болон бусад шалтгааны улмаас удаашралтай буюу зогсонги байдалтай байгаа сургууль, цэцэрлэгийн 14 барилга байгаа юм.
Хог тээврийн 25 автомашиныг дүүргийн удирдлагуудад өнөөдөр хүлээлгэн өглөө. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт ес, Хан-Уул дүүрэгт гурав, Сонгинохайрхан дүүрэгт долоо, Налайх дүүрэгт хоёр, Сүхбаатар, Баянгол, Багануур, Багахангай дүүрэгт тус бүр нэг автомашин өгсөн юм. Цаашид дүүрэг бүрд үе шаттайгаар хог тээврийн машин олгоно гэдгийг албаныхан энэ үеэр хэлж байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гёмтэй уулзаж, Монгол, Солонгосын иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлд хүргэх талаар болон хоёр орны эдийн засгийн томоохон төслүүдийн талаар санал солилцсон билээ.
Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн ОУХМ Б.Урантунгалаг 1/32 шатанд Японы Асзүса Ямагүчид 6:2-оор ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ. Тэрбээр эхний сетэд 25:23-аар илүүрхсэн ч удаах гурван сетэд 23:24, 24:26, 25:27-гоор дийлдэв.
Засгийн газрын ээлжит хуралдаан болон УОК-ын хуралдаанаар гурав дахь тунгийн асуудал яригдаж байгаа. ДЭМБ-аас гурав дахь тунгийн асуудлыг зөвлөөгүй. Шалтгаан нь дэлхий дахинд коронавирусийн эсрэг вакцинжуулалт хүртээмжгүй байгаа. Зарим улс орнууд вакцины I,II тунгаа хийж амжаагүй байхад гурав дахь тунг хийнэ гэж ярих нь цохимжгүй гэдэг талаар ДЭМБ-аас зөвлөсөн. Гэхдээ гурав дахь тунгаа хийж байгаа улс орнууд бий. ЭМЯ-наас судалгаа хийж байна.
Өнгөрсөн долоо хоногт ЭМЯ-наас гадаадын улс орнуудад хийгдсэн шинжилгээний хариуг танилцуулсан. Шинжилгээний хариугаар манай улсад коронавирусийн "Дельта" хувилбар бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, дэлхийн 124 улсад тархаад байгаа "Дельта" хувилбар Монгол Улсад бүртгэгдсэн. Энэ нь анх гарч байсан хувилбараасаа өндөр хурдтай тархдаг, өвчлөлийн хүндрэл их. Коронавиурсийн "Дельта" хувилбар нь тархах чадвар нь 40-80 хувиар, эмнэлэгт хэвтэх эрсдэл нь хоёр хувиар нэмэгдсэн гэх судалгаа гарсныг ЭМЯ-наас танилцууллаа. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг зөвлөж байна.
АШУҮИС-ийн төв байрны гадна талбайн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Тус талбайг тохижуулах ажил тавдугаар сарын 15-нд эхэлсэн бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн.
Тэмцээн уралдаанаа дуусгасан тамирчид 48 цагийн дотор олимпын тосгоныг орхих журмын дагуу ширээний теннисний Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ болон боксын Б.Чинзориг нар өнөөдөр нутаг буцаж байна.
Голомт банк нь Монгол Улсын жижиг, дунд бизнесийг дэмжих, хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд АНУ-ын Засгийн газрын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорац (DFC)- ийн баталгаатайгаар 8 жилийн хугацаатай зээлийн гэрээг ВорлдБизнес Капитал (WBC)- тай 2017 онд байгуулсан билээ. Тэгвэл дэлхий дахин Ковид-19 цар таxлын хүнд хэцүү нөxцөлд байгаа энэ үед Голомт банк нь ВорлдБизнес Капиталтай 2 дахь удаагийн 4 жилийн хугацаатай зээлийн гэрээг 2021 оны 6-р сарын 30-ны өдөр амжилттай байгууллаа.
“Токио-2020” зуны XXXII дахь удаагийн олимпийн наадмын боксын тэмцээн сүмо бөхийн Кокүгикан ордонд явагдаж байна. Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Цэндбаатар, 63 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал нар оролцож байгаагаас Б.Чинзориг тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.Өнөөдөр эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал эхний тойрогт дэлхийн чансааг тэргүүлэгч, Их Британийн Лоурен Луиза Прайстай тулалдлаа.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1243 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 511 нь Улаанбаатар хотод, 732 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас 7 хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2100 хүн эдгэрлээ.
Токио-2020 олимпын наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг жинд зодоглосон Г.Алтанбагана эхний шатанд дэлхийн хошой аварга Испанийн Николоз Шеразадишвилитэй барилдаж, ялагдлаа. Ингэснээр тэрбээр тэмцээнээ өндөрлүүлж байна.