ЗГ: Алтанбулаг боомтыг хаалаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж дууслаа. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар энэ жилийн үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. ЭМЯ болон УОК-оос гаргасан дүгнэлтээр энэ удаад үндэсний их баяр наадмыг зохион байгуулбал 12 мянган хүний бөөгнөрөл үүсэх эрсдэлтэй байна. Улмаар гурван мянга орчим хүн халдвар авах магадлалтай байна гэсэн тооцоолол гаргасан. Иймд УОК-ын хуралдаанаар баяр наадмыг хойшлуулах эсвэл цуцлах саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанд оруулсан. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг саналыг дэмжиж, баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Баяр наадмыг нэг жилээр хойшлуулахтай холбоотой хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулна.

















