Рашаан, сувилалаар үйлчлүүлэхэд 250 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ
Иргэд ЭМД-аараа эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас гадна рашаан сувилалд хөнгөлөлттэй үнээр амрах эрх нээгдсэн. Эрүүл мэндийн даатгалын тухайн хууль шинэчлэгдсэн холбогдуулан өнгөрсөн гуравдугаар сарын 01-нээс эхлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол гарч, хэрэгжиж эхэлсэнтэй. Үүнтэй холбоотой рашаан сувиллын тусламж үйлчилгээнд 250 мянган төгрөгний хөнгөлөлт эдлэх юм.


















