Цагдаагийн газрын саатуулах, баривчлах байр нь бүхэлдээ орчин нөхцөл муу, нэг хүнд ноогдох талбайн хэмжээ бага, зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулдаг, баривчлах байр чанар, стандарт, эруул ахуйн шаардлагыг хангадаггүй тул ажилтан, албан хаагчид болон саатуулагдсан, баривчлагдсан этгээдийн олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрийн аятай таатай нөхцөлөөр хангагдах эрхийг зөрчсөн нь тогтоогдсон. Түүнчлэн цагдан хоригдсон иргэдийг баривчлах байрны алба хаагчид хувийн ажилдаа дайчилсан, уртасгасан цагаар ажиллуулсан зэргээр “Баривчлах байрны дотоод журам” зөрчсөн байна. Зөрчлийг арилгуулахаар Комиссын гишүүний шаардлагыг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ЦЕГ-ын газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдод хүргүүлсэн.