ВИДЕО: Хэрэв би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан бол ийм тэнэг үйлдэл хийхгүй

ВИДЕО: Хэрэв би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан бол ийм тэнэг үйлдэл хийхгүй

Олон удаагийн хөл хорионоос шалтгаалж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна. Засгийн газраас гаргаж буй шийдвэр нь аялал жуулчлал, зоогийн газар, амралтын баазуудыг дахин үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байгаа. Дотоодын аялал жуулчлал хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй. Гэтэл үүнийг хааж боогдуулж байна. Аялал жуулчлалын ажилтнууд, тэдний ар гэрийнхэн ажил хийж мөнгө олж амьдрах ямар ч боломжгүй болж байна. Ажиллаж, амьдрах эрх чөлөөг нь хаагдуулж байгаа. Хөл хорио тогтоохоос илүү халдвар хамгааллын дэглэмээ баримталж, иргэн бүр хариуцлагатай байж, ажиллаж, амьдрах боломжийг маань нээж өгөхийг хүсэж байна. Мөн наадам хийхээ болих хэрэгтэй. Наадам хийх мөнгөөрөө амьсгалын аппарат авмаар байна. Хүргэлтээр үйлчлэх нь ажиллахгүй байгаатай ижил. Иргэдийнхээ хөдөлгөөнийг хориглочхоод наадам хийж байгаа нь шударга бус байна. PCR шинжилгээг үнэгүй болгомоор байна. 

Дэлгэрэнгүй
Жирэмсэн 2099 эхийг дархлаажуулжээ

Жирэмсэн 2099 эхийг дархлаажуулжээ

Жирэмсэн 2099 эхийг дархлаажуулжээ. Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 6804, II тунд 1222, нийт 8026 иргэнийг дархлаажууллаа. Энэ өдөр 183 жирэмсэн эх, 12-15 насны 4814, 16-17 насны 956 хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан байна. 

Дэлгэрэнгүй
Хүннү Эйр ХХК-ийн онгоц Хөвсгөлд газардаж, зорчигчийн амийг аварчээ

Хүннү Эйр ХХК-ийн онгоц Хөвсгөлд газардаж, зорчигчийн амийг аварчээ

Хүннү Эйр ХХК-ийн 06 дугаар сарын 30-ны өдрийн Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэгийн зорчигч 23 настай Г-ийн биеийн байдал нислэгийн явцад таталт өгч мууджээ.

Дэлгэрэнгүй
Дархлаажуулалтын төлөвлөгөө зарим өдөр биелээгүй байна

Дархлаажуулалтын төлөвлөгөө зарим өдөр биелээгүй байна

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын явуулын болон суурин цэгт эмч нар багаар ажиллаж буй. Өдөр бүрийн дархлаажуулалтын төлөвлөгөөгөө биелүүлэх үүрэг хүлээнэ. Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буйгаар нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог 25-29 насны иргэдийн вакцинд хамрагдах идэвх сул байгаа гэнэ. Тиймээс иргэн та өөрийнхөө болоод хайртай гэр бүлийнхээ төлөө дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах шаардлагатай байна. Дархлаажуулалтын өдрийн төлөвлөлт биелж байвал, тооцсон хугацаандаа нийслэлчүүдийгээ бүрэн вакцинжуулж дуусч, сүргийн дархлаа тогтоно. Сүргийн дархлаа тогтвол, нийгмийн харилцаа идэвхжиж, сургууль цэцэрлэг танхимаар хичээллэж, ААН-үүд үүдээ нээх боломж бүрдэнэ. Тиймээс хариуцлагатай иргэн та дархлаажуулалтандаа хамрагдаарай. 

Дэлгэрэнгүй
Замын-Үүдийн ачаа тээврийн үнийг өсгөсөн жолооч нарын орлогыг хураажээ

Замын-Үүдийн ачаа тээврийн үнийг өсгөсөн жолооч нарын орлогыг хураажээ

ШӨХТГ-аас 03 дугаар сарын 31-04 дүгээр сарын 21 хүртэлх хугацаанд тээвэр хийсэн 9 жолооч, 1 компанийг тээврийн хөлсийг 20-30 сая болгон өсгөсөн хэмээн үзэж, 38 сая төгрөгийн торгууль тавьж, 243 сая төгрөгийн хууль бус орлогыг нь хураах арга хэмжээ авчээ.

Дэлгэрэнгүй
Дархлаажуулалтад хамрагдах 25-29 насны иргэдийн идэвх сул байна

Дархлаажуулалтад хамрагдах 25-29 насны иргэдийн идэвх сул байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.07.01/ хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 19 442 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 2 021 411 хүн, хоёрдугаар тунд 1 746 187 хүн хамрагджээ. Насны бүлгээр нь авч үзвэл 25-29 насны иргэдийн вакцинжуулалтын идэвх бага байна  гэж ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ. 

Дэлгэрэнгүй
Сангийн яам “ШИЛДЭГ ЯАМ” болжээ

Сангийн яам “ШИЛДЭГ ЯАМ” болжээ

Засгийн газар 2020 оны ажлаа дүгнэж, шилдэг аймаг, яамд, төрийн байгууллагуудыг шалгаруулжээ.

Дэлгэрэнгүй
ШУУД: Шинээр 2485 тохиолдол батлагдаж, 15 хүн нас барлаа

ШУУД: Шинээр 2485 тохиолдол батлагдаж, 15 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд 8 000 сорьцод шинжилгээ хийснээс 2485  хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 117 963   боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1437 нь Улаанбаатар хотод, 1048  нь орон нутагт байна.  Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас  15 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 578 болж байна" гэлээ. 

Дэлгэрэнгүй
Долдугаар сарын нислэгийн хуваарь

Долдугаар сарын нислэгийн хуваарь

Иргэний нисэхийн Ерөнхий газраас /ИНЕГ/ долдугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа. Ирэх сард нийт 23 удаагийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, Казахстан улс руу хийхээр төлөвлөөд байна.

Дэлгэрэнгүй
Хоёр машин мөргөлдөж, дөрвөн хүн гэмтжээ

Хоёр машин мөргөлдөж, дөрвөн хүн гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нийт 307 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 176 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дэлгэрэнгүй
Хотын төсвийн 2.5 тэрбум төгрөгийг наадамд бус эмнэлэгт зарцуулахыг шаардлаа

Хотын төсвийн 2.5 тэрбум төгрөгийг наадамд бус эмнэлэгт зарцуулахыг шаардлаа

Иргэн Энхбат, Баянмөнх нар нийслэлийн төсвийн 2.5 тэрбум төгрөгөөр наадам хийж буйг эсэргүүцэж, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт өнөөдөр шаардлага хүргүүллээ. 

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн гэнэтийн сэхээрэл

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн гэнэтийн сэхээрэл

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ХЭҮК-т албан хүсэлт хүргүүлжээ.

Дэлгэрэнгүй
ШУУД: ШӨХТГ-аас мэдээлэл хийж байна

ШУУД: ШӨХТГ-аас мэдээлэл хийж байна

ШӨХТГ-аас сүүлийн саруудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийж байна. Тус газраас Замын-Үүдийн хил гааль дээр ачаа гацсан асуудалд хяналт шалгалт хийж, тодорхой шийдвэрүүдийг гаргажээ.

Дэлгэрэнгүй
Н.Наранбаатар: Соёлын дэд сайд М.Батбаяр худал мэдээлэл цацсан

Н.Наранбаатар: Соёлын дэд сайд М.Батбаяр худал мэдээлэл цацсан

Үндэсний их баяр наадмыг үзэгчтэй зохион байгуулахаар, би багтайгаа ажиллаж байсан. Гэтэл наадмыг үзэгчгүйгээр цахимаар зохион байгуулах шийдвэр гарсан. Ингээд цахим наадмын зохион байгуулалтыг өөр баг хариуцаж ажиллахаар болсон.

Дэлгэрэнгүй
Булган аймаг наадам зохион байгуулахгүйгээ мэдэгдлээ

Булган аймаг наадам зохион байгуулахгүйгээ мэдэгдлээ

Булган аймаг цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой баяр наадам тэмдэглэхгүй, наадмынхаа төсвийг халдварт өвчний эсрэг зарцуулахаар боллоо.

Дэлгэрэнгүй
Дорнод аймаг зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа

Дорнод аймаг зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа

Энэ хугацаанд хот хооронд, сум хооронд зорчих тээврийн хэрэгслийг аймгийн болон сумдын Онцгой комиссын Шуурхай штабын зөвшөөрлөөр нэвтрүүлэх юм байна. 

Дэлгэрэнгүй
Байнгын хороод улсын төсвийн төслийг хэлэлцэнэ

Байнгын хороод улсын төсвийн төслийг хэлэлцэнэ

УИХ дахь байнгын хороод хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Харин чуулганы нэгдсэн үдээс хойш 14.:00 цагт хуралдах юм байна.

Дэлгэрэнгүй
Файзер вакцины гурав дахь ээлжийн 85 410 тунг хүлээн авлаа

Файзер вакцины гурав дахь ээлжийн 85 410 тунг хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Файзер вакцины эхний 255 060 тунг ийнхүү хүлээн аваад байна.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр 13 610 хүнийг дархлаажуулна

Өнөөдөр 13 610 хүнийг дархлаажуулна

Өнөөдөр Улаанбаатар хотод 24 суурин цэгт 38 багийн 270 эмч, ажилтан ажиллаж, 13610 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Дэлгэрэнгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх төслүүд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх төслүүд

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхэлнэ.  Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Дэлгэрэнгүй