Өмнөговь, Дорноговь аймаг руу зорчих иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын АНХААРАЛД

Өмнөговь, Дорноговь аймаг руу зорчих иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын АНХААРАЛД

Өмнөговь, Дорноговь аймагт Уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэн, хуулийн этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлж, УОК-ын Шуурхай штабт хүсэлтээ гаргана.

Дэлгэрэнгүй
А.Амбасэлмаа: Нийслэлд халдварын тархалт буураагүй

А.Амбасэлмаа: Нийслэлд халдварын тархалт буураагүй

Нийслэлийн хүн амын дунд халдварын тархалт буураагүй байгаа тул иргэд тайвширч болохгүй. Лабораториор батлагдах тохиолдлын тоо тодорхой хэмжээнд багассан ч нийт өвчлөлийн тоо буураагүй. Цар тахлын өргөн тархалтын үед лабораториор батлагдсан тохиолдлын цаана 50 орчим хувь нь хөнгөн балархай, шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж, өвчнийг цааш тараахад гол үүрэгтэй байдаг. Мөн хавьтлын тоо нэмэгдэж, хавьтлууд өвчлөл тараах нь өндөр. Иймд иргэд халдвар буурсан гэж тайвширч болохгүй. Хатуу бөгөөд хариуцлагатай цаг үетэй тулаад байна.

Дэлгэрэнгүй
ФОТО: УДЭТ-аас хоёр ГАВЬЯАТ төрлөө

ФОТО: УДЭТ-аас хоёр ГАВЬЯАТ төрлөө

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Б.Нармандах болон С.Болд-Эрдэнэд нарт МУГЖ цол хүртээлээ. 

Дэлгэрэнгүй
ЭМЯ: Шинээр 785 тохиолдол батлагдаж, 75 хүн эдгэрлээ

ЭМЯ: Шинээр 785 тохиолдол батлагдаж, 75 хүн эдгэрлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд 8000 сорьцод шинжилгээ хийснээс 785 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 55 852 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  729 нь Улаанбаатар хотод, 56 нь орон нутагт  байна.  Тодруулбал, Орхонд 8, Сэлэнгэд 2, Төв аймагт 16, Сүхбаатарт 18, Дорнод аймагт 1, Архангайд 6, Хөвсгөлд 1, Ховд аймагт 2, Булганд 2 тохиолдол тус тус батлагдлаа

Дэлгэрэнгүй
Японд байгаа Мьянмарын иргэдийн визийг сунгана

Японд байгаа Мьянмарын иргэдийн визийг сунгана

Мьянмарын иргэд зохих хүсэлт гаргавал визний хугацааг зургаагаас нэг жил хүртэлх хугацаагаар сунгах юм байна.

Дэлгэрэнгүй
ШУУД: С.Болд-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

ШУУД: С.Болд-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

Дэлгэрэнгүй
COVID-19 тусаад эдгэрсэн хүнд насан туршид нь дархлаа үүсэж магадгүй

COVID-19 тусаад эдгэрсэн хүнд насан туршид нь дархлаа үүсэж магадгүй

Тухайлбал өвдөөд эдгэрсэн хүн тээврийн хэрэгслээр зорчиж байхад нь хэн нэгэн өөдөөс нь найтаавал санах ойн эсүүд идэвхжиж, эсрэг биетүүдийг боловсруулж эхлэх аж.

Дэлгэрэнгүй
Япон ирэх сарын 20 хүртэл онц байдлыг сунгалаа

Япон ирэх сарын 20 хүртэл онц байдлыг сунгалаа

Зарим бүс нутагт халдварын тоо буурч байгаа ч нийтэд нь авч үзвэл коронавирусийн халдварын шинэ тохиолдлуудын тоо өндөр хэвээр байгаа гэнэ.

Дэлгэрэнгүй
Беларусь улс найман оронд эсэргүүцлийн ноот бичиг илгээв

Беларусь улс найман оронд эсэргүүцлийн ноот бичиг илгээв

Беларусь улс Ирландын Ryanair онгоцыг яаралтай буулгасан хэрэгтэй холбоотойгоор олон улс мэдэгдэл гаргаж, Европын орнууд Беларусьтай агаарын харилцаагаа түр зогсоон, тус улсын нутаг дэвсгэр дээгүүр агаарын тээврийн компаниуд нислэг үйлдэхээс татгалзсан юм. 

Дэлгэрэнгүй
ВИДЕО: Энхийг сахиулах ажиллагаанд явсан эмэгтэй цэргийн алба хаагч Н.Нямжаргалд шагнал гардуулж байна

ВИДЕО: Энхийг сахиулах ажиллагаанд явсан эмэгтэй цэргийн алба хаагч Н.Нямжаргалд шагнал гардуулж байна

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх удаа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд явсан эмэгтэй цэргийн алба хаагч Н.Нямжаргалыг Гадаад харилцааны сайд хүлээн авч, шагнал гардуулж байна.

Дэлгэрэнгүй
Сонгуулийн дараа дахин хатуу хөл хорио тогтоох уу

Сонгуулийн дараа дахин хатуу хөл хорио тогтоох уу

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг рүү шилжиж хөл хорионы зэрэглэлийг бууруулсантай, орон нутгийн хөдөлгөөн нээсэнтэй, ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүний дагуу өдөрт бүртгэгдэх тоо нэмэгдэж эхэлж байна. Оргил үеийн тархалтаас хойш тархалтыг дагаад нас баралт, хүндрэл нэмэгддэг. Хөл хорионы үр дүнд ямар ч байсан тархалтын тохиолдлын тоо маань буурсан. Үүнээс үүдэн14-21 хоногийн дараа дагалдаж нас баралтын тоо буурах ёстой гэсэн тооцоолол хийж байсан. Үүний дагуу нас баралт харьцангуй бууж байгаа. Гэхдээ эргээд давлагаа үүсэх хандлагатай учир илүү олон хүн амыг хамрах юм бол вакцинжуулалт үр дүнгүй болох  нас баралтын тоо нэмэгдэх эрсдэл хүлээж байна.

Дэлгэрэнгүй
Башар Асад 95 хувийн саналаар дахин Ерөнхийлөгч боллоо

Башар Асад 95 хувийн саналаар дахин Ерөнхийлөгч боллоо

Башар Асад Сирийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ. Санал хураалтын дүнгээр тэрбээр 95,1 хувийн санал авсан гэж Ардын зөвлөл (shuud.mn: Сирийн парламент) -ийн дарга Хаммуда Сабаг мэдэгдсэн байна. 

Дэлгэрэнгүй

"COVID-19-ийг лабораторид бүтээсэн" гэх таамаглалыг шалгахыг Байден үүрэгдэв

Байден коронавирусийн үүслийг тогтоох ажлыг 90 хоногийн дотор хийж гүйцэтгэхийг тусгай албаддаа үүрэг болгосон байна

Дэлгэрэнгүй
БНСУ-аас 264 иргэн эх орондоо ирлээ

БНСУ-аас 264 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 27-ны өдрийн 22:18 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 264 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарласан юм.

Дэлгэрэнгүй
Халдварын улмаас Увс аймгийн хэмжээнд сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа

Халдварын улмаас Увс аймгийн хэмжээнд сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа

Увс аймгийн хэмжээнд автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Тодруулбал,тус аймгийн хэмжээнд халдварын таван тохиолдол нэмж бүртгэгджээ. Иймд аймгийн хэмжээнд  тандалт, судалгааны ажлыг зохион байгуулахтай холбогдуулан өнөөдрөөс буюу тавдугаар сарын 28-ны өглөө 08 цагаас эхлэн 72 цагийн хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна. 

Дэлгэрэнгүй

"Алтаргана" наадамд оролцогчдоос вакцины гэрчилгээ, шинжилгээний хариу шаардана

Алтаргана-2020" наадам өнгөрсөн оны зургадугаар сард зохион байгуулагдах байсан ч цар тахлын улмаас 2021 онд болгон хойшлуулсан юм.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 15 915 хүнийг дархлаажуулна

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 15 915 хүнийг дархлаажуулна

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 1, суурин 56 цэгт дархлаажуулалтын 117 багийн 767 эмч, ажилтан ажиллаж, 15915 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Дэлгэрэнгүй
Европ Япон руу 100 сая тун илгээж, АНУ 10 саяын хонжвортой сугалаа эхлүүлэв

Европ Япон руу 100 сая тун илгээж, АНУ 10 саяын хонжвортой сугалаа эхлүүлэв

Worldometer порталын мэдээлснээр, цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар  коронавирусийн халдварын тохиолдол 169 саяыг давж, 3,5 сая хүн нас барсан бол 151 сая хүн эдгэрчээ.

Дэлгэрэнгүй
Нийслэлчүүдийн 71 хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагдлаа

Нийслэлчүүдийн 71 хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагдлаа

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 916, II тунд 19.713, нийт 20.629 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.2 хувь буюу 945.841 нь I тунд, 71 хувь буюу 677.257 нь II тунд хамрагдаад байна.

Дэлгэрэнгүй
0-17 насны хүүхдийг шинжилгээ шаардахгүйгээр товчоодоор нэвтрүүлнэ

0-17 насны хүүхдийг шинжилгээ шаардахгүйгээр товчоодоор нэвтрүүлнэ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 26-нд иргэдээс нийт 168 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 24 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.26 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 19 иргэн хандсанаас таван иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 14 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуултад мэдээлэл өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод  явуулын нэг, суурин 56 цэгт 117 багийн 767 эмч, ажилтан ажиллаж, 22860 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.   

Дэлгэрэнгүй