ШУУД: Шинээр 634 тохиолдол батлагдаж, 608 хүн эдгэрлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд 8016 сорьцод шинжилгээ хийснээс 634 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 53 734 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 589 нь Улаанбаатар хотод, 45 нь орон нутагт байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 608 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 47 356 болж байна. Коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 255 болж байна.



















