Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төртэй холбож, олон нийтэд сөрөг мэдээ мэдээлэл цацах нь хууль зөрчиж байгаа байдал бөгөөд улсын батлан хамгаалах чадавхыг бууруулах, төр засаг, зэвсэгт хүчинд итгэх, иргэд олон нийтийн итгэлийг алдагдуулах, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах гадны улсын өгөөш болох аюултай байдлыг бүрдүүлээд байна. Энэ зарчим зөрчигдөж, зэвсэгт хүчнээ улс төржүүлэх, хямралд, цэрэг армийг татан оруулах нь иргэний дайнд хүргэж, улс орноо мөхөөх хүртэл гашуун сургамж олон улсын түүхэнд бий. Энэхүү гашуун түүх манай улсад бүү тохиолдоосой гэдгийг ЗХЖШ-ын даргын хувьд хэлье.