ШУУД: Шинээр 1169 тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд 1169 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 25 364 боллоо. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 486 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 13 346 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас таван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 56 болж байна.



















