Өнжмөл шар өвснөөс түймэр гарч байшин, таван ханатай гэр шатжээ
Иргэд шар өвс шатаасны улмаас гэр байшин нь гал түймэрт өртөж өмч хөрөнгөөрөө хохирсоор байна. Тухайлбал, өнөөдөр /2021.04.09/ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Сурагчийн гудамжинд эзэн нь тодорхойгүй айлын хашаанд 0,7 га орчим газар өнжмөл шар өвс шатаж 5х6 метрийн хэмжээтэй байшин, 5-н ханатай гэр эд хогшлын хамт шатсан байна.


















