Дархлаажуулалтыг 19 аймагт зохион байгуулж байна
Өчигдрийн байдлаар нийслэлд 38795, орон нутагт 20897 хүнийг вакцинд хамруулсан. Ингэснээр улсын хэмжээнд нийт 529911 хүнийг дархлаажуулжээ.
Өчигдрийн байдлаар нийслэлд 38795, орон нутагт 20897 хүнийг вакцинд хамруулсан. Ингэснээр улсын хэмжээнд нийт 529911 хүнийг дархлаажуулжээ.
Хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм. УОК-оос нийслэлд хатуу хөл хориог 28 хоног тогтоох саналыг Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанд оруулж, дахин хэлэлцэх чиглэл авсан юм.
Голомт банк Монгол Улсад анх удаа өндөр зэрэглэлийн гурван давхар хамгаалалттай, олон улсын стандартад нийцсэн үнэт зүйл хадгалах үйлчилгээг нэвтрүүлж, харилцагчдадаа санал болгож эхэллээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 554 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 12 780 боллоо.
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны үзүүрт нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан сэндвичэн барилгыг оршин суугчдын гомдлын дагуу албадан буулгаж, газрыг нь чөлөөллөө. Тус барилгыг барьж эхлэхэд хорооны Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас буулгахыг, барилгаа үргэлжлүүлэн барихгүй байхыг удаа дараа сануулсан. Гэвч эзэд нь “Бид хөөцөлдөөд зөвшөөрлөө бараг авч байна. Хүмүүстэй ярьж тохирсон” гэх зэрэг тайлбар хийсээр хөл хорионы үеэр барьж дуусгажээ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Тувагийн тэргүүн Шолбан Кара-оолын албан тушаалаасаа огцрох хүсэлтийг нь хүлээн авчээ.
ИХ дахь АН-ын бүлэг дүгнэлтдээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байгаа нь эрх баригчдын улс төрийн бодлого, өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулгын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарласан үйлдэл гэж үзсэн байна.
Газрын ховор элементийг АНУ руу нийлүүлэх экспортоо хэд хэдэн орон зогсоосон тул Америкт нэн шаардлагатай хэрэгсэлд энэ элемент дутагдаж байгаа гэж Хятадын шинжээчид мэдээлсэн талаар "ПолитРоссия" мэдээлжээ.
Манай улсын насанд хүрсэн хоёр хүний нэг нь архи, согтууруулах ундааны хамааралтай, оюутнууд тасартлаа ууж үзсэн гэх судалгааны дүн гарчээ. Архи, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлана, тусгай зөвшөөрөлтэй газруудын худалдаалах хязгаарлана, 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх холбогдох хуулийн заалтууд байгаа ч цаасан дээр батлагдсанаас бус амьдралд хэрэгжихгүй байгааг дээр судалгааны дүн харуулж байна.
Улаанбаатар хотод өчигдөр дархлаажуулалтын 73 цэгт 156 багийн 1279 эмч, ажилтан ажиллаж, 38813 иргэнийг вакцинжуулалтад хамруулж, нийт 452615 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.
Инженер технологийн дээд боловсрол төслийг БШУЯ хэрэгжүүлж, Жайка олон улсын байгууллага санхүүжүүлдэг.
БНХАУ-ын дарга Ши Жинпин ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй утсаар ярих үеэрээ Хятадын тал дэлхий дахинд коронавирусээс сэргийлэх вакциныг ухаалаг хуваарилахын төлөөх байр суурьтай байгаа хэмээн мэдэгдсэн гэж Хятадын төв телевиз мэдээллээ.
Гуравдугаар сард Жо Байден АВС News агентлагт ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсоныхоо төлөө Путин "шангаа хүртэнэ" хэмээн мэдэгдэж байлаа.
Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 25 удаагийн түймэр гарч, нийт 19,1 га талбай өртсөн байна.
-Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг товчлон хүргэе.-
Дөрөвдүгээр сарын тавны өдөр Америкийн Spirit Airlines агаарын тээврийн компани амны хаалт зүүх журам зөрчин, онгоцноос буухыг татгалзсан гэр бүлээс болж хөлгийн бүхий л зорчигчдыг буулгасан талаар Инсайдер мэдээлжээ.
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын 83 цэгт 1513 эмч, ажилтан ажиллана.
Иргэд хөл хорио хэзээнээс тогтоох, иргэдийн эдийн засгийг дэмжсэн ямар шийдэл гаргах бол гэсэн хүлээлттэй байгаа. Хурдан шийдэл олж, шийдвэр гаргахгүй бол эрүүл мэндийн салбар чинь элгээрээ хэвтэж байна, сайд нараа...
Одоогоор 35 гомдол шалгагдаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр утсаар ярив.