Улсын хэмжээнд нийт 171 949 хүн дархлаажуулалтад хамрагджээ
Дэлхий дахинаа коронавирусийн эсрэг вакцин гаргаж авахаар 265 эмнэлзүйн туршил судалгаа хийж байгаагаас хамгийн багадаа нэг улсад 13 вакцин хэрэглээнд нэвтэрчээ. Үүнээс есөн вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг ДЭМБ-аас олгосон. Одоогоор бусад вакциныг бүртгэн авч, шалгах ажил үргэлжилж байна.Одоогоор нийт 141 улсад 326 сая 858 мянга 656 тун вакцин хийгджээ.


















