Ухань: Төрөл төрөгсдөө алдсан хүмүүс ДЭМБ-д "бүх үнэн"ийг дэлгэнэ
Хятадын Ухань хотод коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн ДЭМБ-ийн төлөөлөгчдөд тахалтай холбоотой "үнэнийг дэлгэнэ" хэмээжээ
Хятадын Ухань хотод коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн ДЭМБ-ийн төлөөлөгчдөд тахалтай холбоотой "үнэнийг дэлгэнэ" хэмээжээ
Ослын тухай дуудлагыг 01.27-ны өдрийн 07:19 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах анги-105-ыналба хаагчид 14 км замыг туулан 07:44 цагт очиход тус байгууллагын ажилтан, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн А /22 настай, эрэгтэй/ нүүрс холигч төхөөрөмжинд цэвэрлэгээ хийх явцдаа хавчуулагдаж нас барсан байсныг гаргажээ.
Өдрийн наран 8 цаг 25 минутад мандан, 17 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотноо зохион байгуулагдаж буй PUBG Mobile дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол залуучууд амжилттай оролцож гуравдугаар байр эзэлж 100,000 ам.доллараар шагнуулсан. Үүнтэй холбоотойгоор уг орлогын 40 хувийг татварт суутгаж авах тухай мэдээлэл цацагдаад байна.
Тус байрны оршин суугчид болон СӨХ-ийн ажилчид нийт 128 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулахад тухайн байрны СӨХ-ийн 4 ажилтнаас ковидын эерэг тохиолдол бүртгэгдсэн тул тус байрыг хамгаалалтад авсан байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.
Завхан аймаг УБ хотоос татан авсан иргэддээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд Улиастай сумын Богдын гол багийн 1 иргэн, Жинст багийн 1 иргэн, Баянтэс суманд 1 иргэний шинжилгээний хариу сул эeрэг гарсан тул сорьцыг УБ хотруу явуулж байна.
Гишүүдийн 87.8 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилохыг дэмжлээ. Тиймээс Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох УИХ-ын тогтоолыг баталлаа. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай. Ам бүл 5 /эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг/. Сэтгүүлч, Эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургуулийг, 2001 онд Бэрс дээд сургуулийг, 2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг, 2015 онд Харвардын Их сургуулийг тус тус төгссөн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засаг хүнд байгааг УИХ-ын чуулганы танхимд гишүүдэд дахин сануулаад, төсвийн алдагдлыг нөхөх, үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон аж ахуйн нэгжүүдээ босгох, нийгмийн дундаж давхаргыг дэмжих төдийгүй нийт ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулна гэдгээ тодотгож хэлсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннаг хүлээн авч уулзав.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард БНСУ руу хоёр, Япон, Индонез руу тус бүр нэг удаа буюу нийт дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцээд, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн юм.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 7183 хүн нэвтэрчээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэн дэмжив.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр хүргүүллээ.
Төрийн байгуулалтын байнгын хороогоор Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэв. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжих санал хураалтад тус байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүнээс 13 нь дэмжив. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, У.Хүрэлсүх, Г.Ганболд нар эсрэг санал өгөв.
Санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонхи Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжив. Харин санал хураалтаар УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн өгсөн санал дэмжигдээгүй талд гарлаа. Үүнд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх "дэмжсэн" талд өгсөн гэдгээ протоколд тэмдэглүүлэв.
УОК, Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу хоёрдугаар сард гадаадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах дөрвөн удаагийн нислэгийг урьдчилсан байдлаар батлаад байна.
Улаанбаатар-Ховд чиглэлийн автобусаар зорчигчдоос Дарви суман дахь хяналтын постод тандалтын зорилгоор түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээ эерэг гарсан.
Наркологийн төвд эмчлэгдэж байсан нэг хүн эмнэлгээс гараад хөдөө явах шинжилгээ хийлгэхэд коронавирусийн халдвар илэрсэн. Тухайн иргэн Наркологийн төвд хэвтэхээсээ өмнө PCR шинжилгээ хийлгэсэн байсан. Үүнтэй холбоотой тандалт судалгаа хийсэн