Ардчилал, хүний эрхийг “хамгаалах” хаврын улс төр
Парламентад суудалтай МАХН, “Зөв электорат” эвслийн тухайд тус тусдаа нэр дэвшигчээ тодруулна. МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших эрх нь хаалттай. Гэсэн хэдий ч тус намыг парламентад төлөөлж байгаа С.Ганбаатар МАХН-аас нэр дэвших нь өнөөдрийн тухайд эргэлзээтэй байгаа. Харин “Зөв электорат” эвсэл “Ерөнхийлөгч нэр дэвшигчээ захиалъя” гэсэн санал асуулга явуулж байгаа хэдий ч УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржхандын улс төрийн шийдвэр илүүтэй нөлөөлнө.


















