32 дахь Ерөнхий сайдын 30 хоног
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН яаж оролцох нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаатай шууд холбогдоно. Олигтой бол нэр дэвшигч нь амжилт үзүүлнэ. Олиггүй бол унана. Ер нь ямар ч сонгуулиар эрх баригч намд Засгийн газар гэж том зүтгэх хүч байдаг ч тэр нь муу бол чиргүүл болж хувирдаг. Энэ л жишгээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн эхний дүнгээ тавиулна.



















