Хөвсгөл аймагт ноцтой осол гарч 20-29 насны хоёр хүн амиа алдав
Ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум 1-р баг “Хужиртын даваа” гэх газар /аймгийн төвөөс баруун хойш 29 км/ шороон замд 2021.01.23-ны 16.15 цагийн орчимд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 29 настай эрэгтэй А, 20 настай эмэгтэй Ц нарын хоёр хүн амиа алдсан" гэлээ.



















