Иргэд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулъя
Улсын онцгой комиссын "Шуурхай" ажлын хэсэг цахимаар хуралдав. Нийслэлд сүүлийн хоногуудад хөл хорионы дэглэмийг сулруулсантай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн, үсчин, гоо сайхан, томоохон барааны зах, худалдааны төвүүд нээгдэж байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна.


















