ФОТО: Бүх нийтийн бэлэн байдал дахь УЛААНБААТАР
Бэлэн байдлын зэрэгт шилжсэн Улаанбаатарын гудамж эл хуль, иргэдийг дор бүрнээ ариун цэврээ сахиж, амны хаалтаа зүүж, эрүүл мэндээ хамгаалахыг ЭМЯ зөвлөж байна.
Бэлэн байдлын зэрэгт шилжсэн Улаанбаатарын гудамж эл хуль, иргэдийг дор бүрнээ ариун цэврээ сахиж, амны хаалтаа зүүж, эрүүл мэндээ хамгаалахыг ЭМЯ зөвлөж байна.
COVID-19 вирусын нөхцөл байдлын үед бизнесийн эрсдэлээ хэрхэн удирдах вэ?
нийслэлд нийтийн тээвэр өглөө оройд ажил эхлэх, тарах цагаар буюу 06:00-10:00 , орой 17:00-21:00 цагийн хооронд үйлчилнэ. Тэгвэл өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт хэвийн үйлчлэх аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын анхны вакцины үр ашиг 92 хувьтай гэж мэргэжилтнүд үзэж байгаа гэнэ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа хоол үйлдвэр үйлчилгээний 10 газар байгаа. Үүнээс зөвхөн хүнсний худалдааны том жижиг төв 68 байна. Сонгинохайрхан дүүрэгт 22, Баянзүрх дүүрэгт 17, Хан-Уул дүүрэгт 1, Баянгол дүүрэгт 12, Сүхбаатар дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 7, Налайх дүүрэгт 1, Баганануур дүүрэгт 3 байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хүнсний худалдааны чиглэлийн 3731 газар үйлчилгээ явуулж байна. Согтууруулах ундаагаар үйлчилдэг тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээг түр хугацаанд хаасан. Хүнсний хангамж, тогтвортой найдвартай байгаа.
Экс Ерөнхий сайд С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр товлосон байлаа. Гэвч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдааныг хойшлуулж байгаг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдсэний дагуу шүүх хуралдаан хойшиллоо.
1. Улаанбаатар ГГ -хэвийн ажиллаж байна. Яг одоогийн байдлаар Алтанбулаг боомтод импортын ачаа бүхий 49 машин хоносон, үүнээс 38 машин гүний гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр хамгаалалтай дор Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсүүд рүү явна, 10 машин Алтанбулаг дахь гаалийн салбарт бүрдүүлэлт хийлгэхээр хүлээж байна.
Буриадын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тэрбээр коронавирусийн халдвартайгаар эмнэлэгт хэвтэж байсан гэнэ.
АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан гэгдэх Жо Байдены зөвлөх асан Рон Клайн Цагаан ордны ажилтнуудын аппаратын даргаар томилжээ.
Засгийн газрын шийдвэрээр бэлэн байдалд шилжээд байгаа энэ үед иргэн та хувийн хариуцлага өндөржүүлж, халдварын шинж тэмдэг илэрсэн бол яаралтай дараах дугаарт холбогдоно уу.
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 73 хүн байгаа. Үүнээс 48 хүний шинжилгээ хийгдэж дууссан. Ойрын хавьтлын нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Коронавирусийн батлагдсан тохиолдлын голомтын ойрын хавьтал, хоёрдогч хавьтлын 171 шинжилгээ сөрөг гарсан. Иргэн Д-ийн голомтод батлагдсан тохиолдол 5 болж байна. Замын-Үүд, Өмнөговь, Сэлэнгэ аймагт явсан таван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Бусад тандалт үргэлжлэн хийгдэж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 21 дүгээр хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөрболохоор товлогдсон ч коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссоос олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ, хурал, цуглаан явуулахыг хориглосон шийдвэр гаргасан билээ. Гэхдээ энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх асуудалд тулгамдсан буюу даатгалын салбартай холбоотой бодлого, шийдвэр гаргах мөн аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой хэд, хэдэн хэлэлцэх асуудал багтсан байсан тул зохицуулалттай этгээдүүдийнхээ үйл ажиллагааг түргэн, шуурхай явуулах, зохицуулах зорилгоор Хорооноос хуралдааныг онлайн хэлбэрээр зохион явуулж, холбогдох асуудлуудаа хэлэлцлээ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хөл хорионы дэглэмийг сахиулахаар мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын хамтарсан эргүүл хяналтын баг нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж эхэллээ.
Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн. Үүнтэй холбогдуулан зарим байгууллага онлайнаар үйл ажиллагаагаа явуулж, албан хаагчид гэрээсээ ажиллаж байна. ШЕЗ мэдэгдэл гаргаж анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хуралдааныг хойшлуулсан байна.
Өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Ингэхлдээ хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнсний тээвэрт хязгаарлалт хийхгүй. Тэгвэл энэ цаг үед иргэн та гадагшаа гарахаас илүүтэй онлайн захиалга хийж, хүргэлтээр бараагаа авахыг санал болгож байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хуралдах товтой.
Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх. Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
Нийслэлийн онцгой комиссоос гаргасан нийтийн тээврийн цагийн горимыг сайн таниулж, иргэдийг сандарч, бухимдахгүй, тайван байлгах үүднээс үнэн зөв мэдээллээр шуурхай ханган, аль ч түвшиндээ зөв зохион байгуулалт, эмх цэгц, сахилга баттай ажиллаарай” хэмээв.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өчигдөр буюу энэ сарын 11-ний өдрийн 09:30 цагт Япон улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ502 дугаарт аяллын онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас нисэж, мөн өдрийн 23:00 цагт Улаанбаатарт эргэн газардлаа.