Товчоодоор хот руу 4331 иргэн нэвтэрч, 3718 зорчигч гарсан байна
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1427 тээврийн хэрэгслээр 4331 зорчигч хот руу нэвтэрч, 1485 тээврийн хэрэгслээр 3718 зорчигч хотоос гарсан байна.


















