Л.Мөнхтүшиг: Хоёрдугаар сарын нислэгийн хуваарийг энэ сарын 27-нд зарлана
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн эдгээр өдрүүдэд гадаадаас иргэдээ авах саналыг ГХЯ-наас УОК-д тогтмол тавьж ирсэн. Гадаадад байгаа иргэдийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг Элчин сайдын яамдаар дамжуулан өдөр бүр хүлээж авч байдаг.



















