Нийслэлд 136 мянган ААН QR код үүсгэж 1 сая 463 мянган хүн уншуулжээ
Нэг сарын хугацаанд нийслэлийн 1 сая 463 мянга гаруй иргэн энэхүү QR кодыг уншуулжээ. Ижил төрлийн худалдааны хоёр байгууллага дээр дүн шинжилгээ хийж үзэхэд нэг байгууллага нь 32 мянган удаа уншуулсан байхад нөгөөх нь ердөө 121 удаа уншуулсан тохиолдол байгаа юм. Энэ нь зарим байгууллага QR код уншилтад хариуцлагагүй хандаж байгааг харуулж байна.



















