УИХ-ын гишүүдэд зориулсан сургалт боллоо
Нийтийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор шинэчлэн бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхлээд байна. Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс УИХ-ын гишүүдэд зориулан “Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах нь” сэдэвт цахим мэдээлэл, сургалтыг Авилгатай тэмцэх газартай хамтран зохион байгууллаа.



















