Нийслэлийн 2020 оны “хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо
Жил бүр нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаан, хөлс хүчээ зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн хийсэн ажлаараа хамт олон, дүүрэг хороо, хот нийслэлээ манлайлсан “Хөдөлмөрийн аварга”-уудаа тодруулдаг уламжлалтай. Уг арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ жил коронавирусийн цар тахлаас ард иргэдээ хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй 30 ажилтан, алба хаагч “Хөдөлмөрийн аварга” боллоо.

















