Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн хуралдаан боллоо
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар даргалан явууллаа. Энэ үеэр комиссын хуралдааны бэлтгэлийг эрчимжүүлэх, хуралдааны үеэр манай талаас дэвшүүлэх санал, илэрхийлэх байр суурийг хэлэлцлээ.

















