Согтуугаар автомашин жолоодож яваад тогтоол усанд живж нэг иргэн амиа алджээ
Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн /аймгийн төвөөс зүүн урд зүгт 140 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 13 км-т/Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат 3 иргэн “Приус-20” загварын суудлын автомашинтай малын эрэлд явж /согтуу явсан/ байгаад иргэн З /47 настай, эрэгтэй/, иргэн С /44 настай, эрэгтэй/ нар “Эрдэнэ майнинг-Үйлс” ХХК-ийн эзэмшлийн Зүүн цагаан хошууны төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живжээ.


















