УИХ-ын чуулган хуралдаж байна
УИХ-ын чуулган хуралдаж байна.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, сургалт, дадлага, тэмцээн уралдаан зохион байгуулах, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор байгуулсан “Сургалт, биеийн тамирын цогцолбор”-ын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
Шинзо Абэ бүдүүн гэдэсний салст бүрхэвчний архаг үрэвсэлтэй бөгөөд тэрбээр энэ өвчний улмаас 2006 онд албан тушаалаа өгч байжээ.
Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилж галлагааны улирал айсуй. Засгийн газрын шийдвэрийн дагу өнгөрсөн жилээс түүхий нүүрснээс татгалзаж сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэ түлшний буруу хэрэглээ, пийшин зуухны буруу галлагааны улмаас 15 халуун амь хорвоог орхисон гашуун сургамж бидэнд үлдсэн. Тэгвэл ирэх өвлийг хүний амь нас, эрүүл мэндийн хохиролгүйгээр хэрхэн даван туулах вэ? Өвөлд бид бэлэн үү?
Цэцэрлэгт хүүхдээ өгөх үйлчилгээг хааж байгаа бол сонголт өгөх ёстой учраас хүүхэд харах үйлчилгээг санхүүжилтээр хангаж, эцэг эхчүүд хүсвэл хүүхдээ хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжийг бий болгох хэрэгтэй.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.28) хуралдаан 11 цаг 00 минутад эхэлж, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар СЕХ-ны гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа юм. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Ж.Болдбаатар, гишүүн Батболд, Баатаржав нарыг чөлөөлж, ЦЕГ-ын дарга Ж.Болд, УИХ-ын Тамгын газрын Хуульзүйн хэлстийн дарга н.Түвшинжаргал, УИХ-ын Тамгын газрын ажилтан Дэлгэрнаран, ҮАБЗ-ын ажилтан Д.Даваа-Очир нарыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Россия1" сувгийн улс төрийн тоймч Сергей Брилевд цаг үеийн асуудлаар ярилцлага өгчээ. Энэ ярилцлагаас гол хэсгүүдийг түүвэрлэн хүргэж байна.
“Нарны хүү сарны охин” гэх компанид байр захиалаад хохирсон иргэд Сүхбаатарын талбайд өнөөдөр /08.28/ суулт хийлээ.
БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос зарлаж буй “Яндангаа хөөлье” аяны талаар БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ.
НМХГ-аас сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд хийгдэж буй хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ. НМХГ-ын Эрүүл мэнд, боловсролын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш энэ талаар мэдээлэв.
Канцлер Ангела Меркелийн мэдэгдсэнээр, 160 орчим орон руу иргэдийг зорчихгүй байхыг анхааруулсан бөгөөд Европын холбооны бүрэлдэхүүн эсвэл Шенгений орнуудад багтдаггүй орнуудаас ирсэн хүмүүс эрүүл мэндийн лавлагаагүй бол коронавирусийн шинжилгээ зайлшгүй өгөх аж
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Дэлхий дахинаа "Ковид-19" цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар нийт 828 мянган хүн нас барж, өвчлөл авсан 17 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гараад байна. Өвчлөл намжих биш нэмэгдэх хандлагатай байна гэж ДЭМБ-ын ерөнхий захирал дүгнэжээ. Иймд улс, орнууд эрсдэлийн үнэлгээнд суурилан хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр ажиллах шаардлагатай байгааг дахин анхааруулсан байна.
Эрүүл мэндийн яамнаас "Ковид-19" цар тахлын талаарх ээлжит мэдээллийг хийж байна.
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар СЕХ-ны зарим гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа аж. Тодруулбал, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг тэтгэвэртээ гарч байгаатай холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, дараагийн хүнийг томилох юм байна.
Нийслэл Ашхабад хотод галт тэргийг их дээд сургуулиудын багш, ажилтнууд, цагдаагийнхан угтан авах бөгөөд галт тэргэнд оюутнуудаас өөр зорчигч авахгүй байхаар зохицуулалт хийжээ.
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралд Шадар сайд Я.Содбаатар, НЗД-ын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар оролцож байгаа бөгөөд ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах төвд Газар хөдлөлтийн бэлэн байдлын байнгын ажиллагаа болон тулгарсан эрсдэлийн үед хангамж хүрэлцээ хэр байгаатай танилцлаа.
УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгуулийн дүнд бүрэлдсэн парламент ээлжит бусаар чуулж, эрхэм гишүүд хэн нь хэн бэ гэдгээ харуулж эхлэв. Юуны өмнө живхтэй гишүүдийн жигтэй авир сонгогчдын чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэж байна.
Түгжрэл дундаас унаа баригдахгүй бараг нэг мөч хүлээв. Зүсэр бороо балрах шинжгүй нь норсон ч яахав эртхэн харих минь гээд Гандантэгчинлэн хийдийг зүглэн алхав. Гандангийн архан талд алхаж явтал чангаар хөгжим яваад эхэллээ. Бороо түр зогсох зуур тоглолтоо хийх гэсэн бололтой намжихтай зэрэгцэн ая эгшиглэж байна. “Аан энд “Соёлын цаг”-тай юм байна” хальт сонирхоод өнгөрье гэж бодон очихоор боллоо. Хавь ойр яваа хүмүүс алхаагаа түргэсгээд миний чиглэсэн зүг гэлдрээд байх шиг.