Б.Түмэнжаргал: Цэцэрлэг тарсны дараа тоглоомуудыг угааж, цэвэрлэж байгаа
Нэг сараас хойш цэцэрлэгтээ яваагүй хөл хорионд гэртээ өдрийг өнгөрүүлсэн хүүхдүүд найзуудтайгаа тоглохыг, дуу, бүжгээ сурахыг хүлээсэн нь гарцаагүй. Covid-19 өвчнөөс урьдчилан сэргийлж цэцэрлэгүүд ямар байдлаар хичээллэж байгаа талаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төрийн бус өмчийн “Энх бүүвэй” цэцэрлэгийг зорилоо.



















