Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан хөтөлбөр
Өнөөдөр Бурхан багшийн их дүйчэн өдөр. Монгол Улсад энэ өдрийг анх удаа тэмдэглэлт өдөр болгон бүх нийтээр амарч тэмдэглэж байна. Учир нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэлт өдөрт багтаан, бүх нийтээр амрах хуулийн төсөл санаачлан батлуулсан.



















