УИХ-ын Тамгын газар хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн хангалттай хэрэгжүүлж байна гэж дүгнэлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийнсайхан, Тамгын газрын хэлтэс нэгжийн удирдлагууд оролцлоо.


















