“Алтаргана” наадмыг нэг жилээр хойшлуулав
Дэлхий дахиныг хямрааж буй коронавируст халдварын улмаас Буриад зоны “Алтаргана” олон улсын XIV наадмыг хойшлуулан 2021 оны зургадугаар сард явуулахаар шийдвэрлэлээ. Хоёр жил тутам явагдаж ирсэн “Алтаргана” наадмыг ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарт 2020 оны долдугаар сарын 16-18-нд зохион байгуулахаар анх төлөвлөөд байсан юм.


















