Д.Сумъяабазар: Эхний ээлжинд 300-350 хүртэлх тээврийн машин хилээр нэвтрүүлнэ
Улсын онцгой комиссын уул уурхайн бүтээглэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах бэлтгэл ажлыг 2020.03.15-ны дотор бүрэн хангах арга хэмжээ авах, 7.2-т нүүрс болон газрын тосны тээвэрлэлтийг сэргээх бэлтгэх ажлын хүрээнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар /2020.03.06-07/ Өмнөговь аймаг, Гашуун сухайт боомтод ажиллалаа. Тус ажлын хэсэгт ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан болон бусад холбогдох мэргэжилтнүүд багтсан байна.



















