Сөүл хот руу хоёр удаа тусгай хуваарьт нислэг үйлдэж иргэдээ татан авна
БНСУ-д буй монгол иргэдээ тусгай нислэгээр эх орондоо авч ирэхтэй холбогдуулан өнөөдөр ОБЕГ-т 12:00 цагаас Улсын онцгой комиссын шуурхай штабаас сэтгүүлчдэд мэдээлэл хийх гэж байна. Хэвлэлийн хуралд ОБЕГ, ГХЯ, МИАТ ТӨХК-ийн холбогдох албан тушаалтнууд оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.



















