О.Баасанхүү: Та нар намын даргадаа Сүхбаатар аймагт тойрогт нэмж өглөө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу 29 тойрог 76 мандаттайгаар төлөвлөжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.


















