УИХ-ын гишүүд мөрийтэй тоглосон эсэхийг мэдээлнэ
Энэ хэвлэлийн хурлаар прокуророос өгсөн зөвшөөрлийн дагуу олны анхаарлыг татсан зарим хэргийн талаарх мэдээлэл өгөх юм байна. Тухайлбал бүрэн эрхээ түдгэлзүүлсэн 17 шүүгч, мөнгө угаасан 8 гишүүн, мөрийтэй тоглосон 2 УИХ-ын гишүүн, Дорлигжавын 4 сая долларын асуудал, Ч.Сайханбилэг хилээр гарсан эсэх асуудалд албаны хүмүүс хариулт өгөх аж.



















