Цэцийн протоколыг ил болгоё
Үндсэн хуулийн цэцийн нэр хүнд унасан нь үнэн. Гэхдээ одоогийн Цэцийг хэн бий болгосон гэхээр улстөрчид өөрсдөө юм. Парламент Ерөнхийлөгчтэй “тохиролцож” байж, өөрсдөө кноп дарж, дэмжиж, томилсон хүмүүстээ өнөөдөр чадуулчихаад л “чарлаж”суугаа хэрэг.



















