Өмнөд Солонгос: Орон даяар нам гүм болох өдөр
Өмнөд Солонгосын хагас сая сурагчид бүхий л амьдралынхаа турш бэлдсэн шалгалтаа өнөөдөр /2023.11.16/ өгч байна. Энэ өдөр Солонгост сургуулийн ойролцоо энд тэндгүй цагдаа, түргэн тусламж, онцгой байдлынхан бэлэн байдалтай байгааг харж болно. Мөн цаашлаад өдөр 13:10 минутаас 13:35 минутын хооронд солонгост нэг ч онгоц газардаж, хөөрөхгүй аж. Тэд ирээдүйгээ ингэж л бэлдэж байна.


















