Д.Батхуяг 670 км замыг тэргэнцэрээр туулж, Улаанбаатарт ирлээ
Хөдөлмөр эрхлэх хэрэгтэй. Байнгын асаргаатай, ажил хийж чадахгүй хүмүүсийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмээд, хөдөлмөрлөж чадах хүмүүст Хөдөлмөрийн хуулийн 144 дүгээр заалтаар ажлын байртай болгох хэрэгтэй. Энэ бүхэн үндэсний хэмжээнд сайн хэрэгждэггүй. ААНБ-ууд 25-аас дээш ажилтантай бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулна гэсэн боловч ажиллуулдаггүй.


















