Хөвсгөл нуурын гүнд 28 жил болсон “ЗИЛ-130”-ыг ТАТАН гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах ажиллагааг Хөвсгөл нуурын Марааны буланд үргэлжилж байна.













