Математикийн улсын олимпиад Архангайд болно
2016 оны тавдугаар сарын хоёронд Архангай аймагт Монгол Улсын математикийн 52 дугаар олимпиадийг явуулах болсныг олимпиадыг зохион байгуулах төв зарлалаа.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Нямдаваагаар ахлуулсан ажлын хэсэг томилогдон бэлтгэл ажилдаа орлоо гэж Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Б.Мандуул мэдээллээ.


















