Баянзүрхэд барих Төрөх эмнэлгийн хөрөнгийг шийдвэрлэлээ
Баянзүрх дүүргийн 150 ортой Төрөх эмнэлгийг 1 тэрбум 946 сая 600 мянган төгрөгийн хөрөнгөөр барьж, төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болгов.

















