Их мастер Д.Эрдэнэбилэг аваргаллаа
100 буудалт даамын улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 40 дэх, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 28 тамирчин тойргийн журмаар тоглосон юм. Ийн тоглож, 2015 оны улсын аваргаар их мастер Д.Эрдэнэбилэг тодорлоо.



















