Улаанбаатарт 13 хэм дулаан, өдөртөө бороо орно
Уулархаг нутгаар бороо орж, сэрүүснэ
ОХУ-д есдүгээр сарын 1-7-ны хооронд Дорнод цэргийн тойргийн полигонуудад явагдах "Восток-2022" стратегийн сургуулилалтад Оросын 50 мянга гаруй цэргийн алба хаагч оролцоно гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.
Сүүлийн өдрүүдэд энэ станцын хувь заяа болон энд ажиллаж байгаа станцын ажилтнуудын талаарх мэдээлэл дэлхий дахины анхаарлын төвд байгаа юм. The Telegraph сонины сурвалжлагчид Запорожийн атомын цахилгаан станцад ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүстэй ярилцахад тэд Оросын цэргүүд хэрхэн баривчилж, тамлаж байгаа талаар болон цөмийн объектын нутаг дэвсгэр дээр Оросын цэргийн техникүүд байрлаж байгаа талаар ярьжээ. Оросын тал харин энд ямар ч техник байхгүй гэж мэдэгдсээр ирсэн юм.
Ихэнх хүмүүс цагаа тулгаж дахиад унтах, эсвэл орондоо гар утсаа ухах гэсэн хоёр сонголтын нэгийг хийдэг. Гэтэл өглөө сэрэх бол амжилтын алтан дүрэм юм. Амжилтад хүрсэн ихэнх хүмүүс өглөөний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж хэвшсэн байдаг. Асар их амжилт биш юм аа гэхэд аз жаргалтай, эрүүл амьдрахын тулд та хэсэгхэн хугацааг дараах мэдээллийг уншихад зарцуулаарай.
Хүүхдүүдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах эцэг эх, асран хамгаалагчдын хүсэлтэд үндэслэн боломжит цэцэрлэгүүдэд хуваарилалт хийж, мэдээллийг иргэдийн гар утсанд нь хүргэж дууслаа
Дэлхий даяарх хүмүүс өдөр бүр амин зуулгынхаа төлөө төрөл бүрийн ажил хийдэг. Зарим нь оюуны, нөгөө хэсэг нь биеийн хүчний ажил хийж, зарим нь тохитой газар сууж ажиллах бол нөгөө хэсэг нь өвөрмөц, эрсдэлтэй эсвэл бүр содон гэмээр газар ч ажиллана. Ийм содон, сонин ажлуудаас цөөн хэсгийн гэрэл зургийг хүргэж байна. Эдгээрийн зарим нь олон зуун өнгөрч, техник технологи хөгжсөн ч эрт үеийнхээсээ огт өөрчлөгдөөгүй аж.
Өнгөрсөн хугацаанд хоёр удаа зардлын тариф шинэчлэгдэхэд цалингийн зардал нэмэгдээгүй. Иймд нийтийн тээврийн салбар жолооч, засварчны хүний нөөцийн дутагдалтай боллоо. Энэ салбарт ажиллах хүсэлтэй жолооч алга. Ийм шалтгааны улмаас тээврийн хэрэгслийн гаралт тасалдаж болзошгүй гэж мэдэгдлээ.
Монгол Улсыг олон улсад сурталчлах, дотоодын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй аялах дадлыг бий болгох зорилгоор “Зөв, цэвэр аялъя” аяны хүрээнд “Улаанбаатар явган аяллын фестиваль”-ийг маргааш Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгуулна.
2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Усны гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлан хучилт хийх гэж байна.
ОХУ Украины эсрэг өдүүлсэн дайнд өнгөрсөн хоногт 400 орчим цэргийн алба хаагчаа алдсан гэж Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдэгджээ. Ерөнхий штабын мэдэгдсэнээр Оросын арми хамгийн их хохирлыг Донецкийн чиглэлд амссан байна.
Монгол үндэсний болон олон улсын хоолны соёлыг нийтэд түгээх, танин мэдэхүйн мэдлэг олгох зорилготой “Lemon Spice” хамгийн том хоолны фестиваль яг одоо Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Дэлхийн улс орнуудын хоолыг нэг дороос амтлах боломжийг олгож буй “Lemon Spice” фестивальд Голомт банк ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй юм.
Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны Нэгдүгээр байрны хүүхдийн тоглоомын талбайг “3х3” сагсан бөмбөгийн талбай болгон тохижуулж дууслаа. Энэхүү тохижилтыг дүүргийн ЗДТГ, “Хаан" банктай хамтран гүйцэтгэсэн.
Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь дэд төв, олон нийтийн төвийн техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл батлах тухай байв. Энэ талаар Нийслэлийн Ерөнхий Архитектор Н.Нацагдорж танилцуулав.
Зөвлөлийн хурлаар “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийн тухай хэлэлцэв. Энэ төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн газар нутгийг дамнан хэрэгжүүлэх юм.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнгийн танилцуулснаар өнөөдөр нийслэлийн хэмжээнд 43236 аж ахуйн нэгж жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ /ЖДҮҮ/-ний салбарт үйл ажиллагаа явуулж буй нь улсын хэмжээнд ЖДҮҮ эрхлэгчдийн 68 хувь юм байна.
Их Британид 2022 оны 10 дугаар сарын нэгнээс эхлэн цахилгаан эрчим хүчний үнэ 80 хувиар нэмэгдэж 3549 фунт болно гэж Хий, цахилгаан эрчим хүчний зах зээлийн удирдах газар мэдэгджээ.
Нийслэл хотын төв хэсэг Их тойруу болон түгжрэлд нөлөө бүхий газруудад байршдаг сургуулиудын хичээллэх цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэрийг 2022 оны эхэнд гаргаж, 2021-2022 оны хичээлийн жилд дагаж мөрдсөн. Энэхүү шийдвэр шинэ хичээлийн жилд хүчин төгөлдөр үйлчлэх магадлалтай байна.
Байгалийн хийн хэрэглээг хэмнэх талаар засгийн газраас бэлтгэсэн төлөвлөгөөг Испанийн парламент дэмжсэн талаар Блүмберг агентлаг мэдээлжээ.
2022 он гарснаас хойш Улаанбаатар хотод ерөнхий боловсролын нэг сургууль, бага сургууль цэцэрлэгийн нэг цогцолбор, есөн цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон. Гэсэн хэдий ч суралцагчдын тоог хангаж гүйцэхгүй хэвээр байна. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 156 сургуульд 364091 хүүхэд суралцана. Энэ нь өмнөх хичээлийн жилээс хүүхдийн тоо 24022-оор нэмэгдсэн гэсэн үг.
Азийн Хөгжлийн Банкнаас эдийн засгийн хүнд цочролын сөрөг нөлөөллийг зөөлрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт 100 сая ам.долларын яаралтай тусламжийн зээлийг баталлаа.