Манай улсын 10 хүн тутмын нэг нь гепатитын В вирусийн архаг халдвартай байна
Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг “Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэснээс хойш 22 дахь удаагаа энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил "Гепатитын тусламж үйлчилгээг ойртуулья" уриан дор ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ-өөс хэвлэлийн хурлыг зохион байгууллаа.


















