Ш.Алтантуяа: Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг ЭХЭМҮТ-д нутагшуулна
Монгол Улсын хүн амын 10 хүртэлх хувь нь элэгний хатуурал өвчтэй, нас баралт өндөр улсын тоонд ордог. Сүүлийн жилүүдэд хүүхдүүд элэгний хатуурал өвчнөөр өвчлөх тохиолдол нэмэгдсээр байна. Үүний шалтгаан нь цөсний замын битүүрэл, төрөхийн гажиг байна. 2022 оны байдлаар ЭХЭМҮТ-д элэгний цирроз өвчтэй 83 хүүхэд хяналтад байгаа. Эдгээр 83 хүүхдийн 9 тохиолдолд нь зайлшгүй элэг суулган шилжүүлэх шаардлагатай. Ер нь 2014 оноос Улсын I төв эмнэлэг дээр хамтран элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хамтран хийдэг байсан. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн хамгийн бага настай хүүхэд нь 1 нас 1 сартай хүүхэд байсан.


















