Г.Ганхүү: Валютын хязгаарлалт нь барилгын салбарт сөргөөр нөлөөлж байна
Нийслэл хотод хөдөө орон нутгаас нүүн ирж суурьших иргэдийн тоо тасралтгүй өсөн нэмэгдэж байгаагийн хэрээр гэр хорооллын өрхийн тоо нэмэгдэж, нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт гэр хорооллын газар уул руугаа тэлж байна. Манай байгууллагын үйл ажиллагааны гол зорилт бол гэр хорооллын айл өрхийн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, үр хүүхдүүдийн сурах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангах явдал юм.



















