ЖАГСААЛТ: Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц
Монгол Улс 2022 оны төсөвт Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад зориулан тусгасан. Улмаар ирэх сарын 01-нээс эхлэн Монгол Улсын бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, эрт оношилгоонд хамруулах ажлыг эхлүүлнэ. Энэхүү урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар манай улс эрүүл мэндийн нэгдсэн дататай болох юм.



















